images

Британи эмэгтэй Хойд Солонгосын хаалттай бүсэд хэрхэн нэвтрэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Жой хэмээх британи эмэгтэй хойд солонгосчуудын өдөр тутмын амьдралын талаар олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хүмүүсийн сонирхол татаж байна. Түүний инстаграм хуудсандаа 2018 оноос хойш нийтэлсэн 750 орчим мэдээллийн ихэнх нь Хойд Солонгосын их дэлгүүр, шар айрагны үйлдвэр, ресторанаар аялсан тухай зураг, видео бичлэгүүд байна. Түүгээр ч үл барам энгийн хойд солонгос аав охиноо хувцаслаж байгаа байдал зэрэг өдөр тутмын амьдралыг харуулсан бичлэг хүртэл оржээ. Хамгийн сүүлд тэрбээр "YouTube" хуудсан дээрээ Хойд Солонгосын нэгэн цэрэгтэй хамт хил орчмын Цэрэггүй бүсээр (DMZ) алхаж яваа бичлэг нийтэлсэн байна. 2021 оны хоёрдугаар сарын 20-нд байршуулсан энэхүү бичлэгийг одоогоор 1.4 сая гаруй хүн үзсэн байна. Тэрбээр хойд солонгос цэрэгтэй хамт авахуулсан зургаа цахим хуудасныхаа профайл зураг болгосон байгаа бөгөөд энэ тухайгаа “Би улс төрийн элдэв шуугианаас ангид, энэ улсын хүмүүсийн өдөр тутмын эгэл амьдралыг харуулахыг хүссэн юм" гэжээ. Үүнийг ANN, FNN зэрэг хэвлэлүүд суртал ухуулгын зорилготой зориуд хийсэн байх магадлалтай гэж үзэж байна. Гадаад эмэгтэй Хойд Солонгосоор зугаалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Оросын нэгэн нөлөөлөгч бүсгүй Хойд Солонгосын цанын баазад цанаар гулгаж, рашаан сувиллын газраар үйлчлүүлж буй зургаа олон нийтэд дэлгэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.