images

Тэйлор Свифт Ким Кардашианд зориулж дуу зохиосон уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Америкийн поп од Тэйлор Свифт бизнесмэн хатагтай Ким Кардашианд хандсан дуу зохиож түүнийгээ шинэ цомогтоо багтаажээ. Түүний "thanK you alMee" нэртэй дууг К.Кардашианд зориулсан гэж үзэж байгаа бөгөөд дууны гарчигт том үсгээр илэрхийлсэн үсгийг нийлүүлж уншвал KIM болж байгаа учир ийн тайлбарласан байна. Уг  дуунд ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг “IMee” нэртэй давилуун охины тухай өгүүлнэ. Дууны үгэнд "Чамайг бусдыг дээрэлхэж байхад би ямар нэг зүйл бүтээж байдаг" гэсэн үгс оржээ. Нэгэн үе тэд өрсөлдөгчид байсан. 2016 онд К.Кардашиан реппер Канье Уэсттэй гэрлэсний дараахан К.Уэст “Famous” нэртэй шинэ дуугаараа бэлгийн хүчирхийлэл агуулсан утгатай үгсээр Т.Свифтийн эсрэг хандаж байв. Мөн К.Кардашиан нөхрөө Т.Свифтэй ярьж байсан утасны ярианы бичлэгийг дэлгэж байлаа. Тус ярианд Т.Свифт "Надад урьдчилан мэдэгдсэнд баярлалаа. Энэ зөвхөн бидний хоорондын наргиа” гэсэн утгатай яриа бичигдсэн байжээ. Үүнээс болж нэгэн үе Т.Свифтийн нэр хүнд унасан юм. Дараа нь 2020 онд К.Уэстийн утсыг хакердаж, түүний Т.Свифттэй хийсэн утасны ярианы бүрэн бичлэгийг ил болгоход Т.Свифт зөвхөн “Famous” дууны үгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн, харин К.Кардашианы дэлгэсэн бичлэг эвлүүлэг байсан нь тодорхой болсон юм. Энэ удаад Т.Свифтийн гаргасан шинэ дууны агуулга нь К.Кардашианыг онилсон гэж сонирхогчид тайлбарлаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.