images

Хятад: “App Store”-оос “WhatsApp” болон “Thread” үйлчилгээг хасав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Хятадын Засгийн газрын зааврын дагуу “Meta” компанийн “WhatsApp” болон “Thread”  зэрэг үйлчилгээг Хятадын “App Store”-оос хассан байна. Энэ тухайд “Apple” компани мэдээлэхдээ “Хятадын кибер аюулгүй байдлын алба (CAC) үндэсний аюулгүй байдлын үүднээс зарим программыг “App Store”-оос устгахыг шаардсан" гэжээ. Улмаар тус компани үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо хууль тогтоомжтой санал нийлэхгүй байсан ч дагаж мөрдөх үүрэгтэй болохыг онцолжээ. Мөн эдгээрээс гадна “Telegram”, “Signal”, “Line” зэрэг платформууд “Apple”-ийн “App Store”-оос хасагдсан тухай “Wall Street Journal” мэдээлэв. Улмаар “Хятадын эрх баригчид “WhatsApp” болон “Thread” улс төрийн агуулгатай, тэр дундаа Хятадын удирдагчтай холбоотой контент агуулсан гэсэн үндэслэлээр “App Store”-оос хасах хүсэлт гаргасан” гэж мэдээлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.