Хятад: Хулсны баавгайд жигнэмэг өгсөн хүнд бүх насаар нь хориг тавив
Анд нөхдийн мэдээ
2024-04-19
Хятадын Сычуань мужийн хулсны баавгайн хүрээлэнд зочилсон эмэгтэй хулсны баавгайд жигнэмэг шидэж өгсний улмаас бүх насаар нь тус хүрээлэн рүү орохыг хориглосон тухай “China News Network” мэдээлэв. Хүрээлэнгийн журмын дагуу хулсны баавгайд хүнсний зүйл өгөхийг жуулчдад хориглодог ажээ. Албаны хүн жуулчдад энэ журмыг сануулсаар байгаа ч энэ мэт үйлдэл гарсаар буйг хэлж, цаашид хяналтаа улам чангатгахаа мэдэгдлээ. Улмаар "Хулсны баавгайг хайрлах хамгийн сайн арга бол тэдэнд идэх юм өгөхгүй байх явдал" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.