images

Энэтхэг: 47 сая жилийн өмнөх могойн яс олдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Энэтхэг улсын нэгэн нүүрсний уурхайгаас 47 сая жилийн өмнө амьдарч байсан аварга могойн яс олджээ. Шинжээчдийн үзсэнээр уг могой нь 15 метр орчим урттай, урд өмнө нь олдож байгаагүй хамгийн том могой бөгөөд түүнийг Vasuki indicus гэж нэрлэжээ. Энэ нь хиндү шашны бурхан Шивагийн хүзүүнд ороосон домогт могой болох Васуки болон Энэтхэг гэсэн үгсийг нэгтгэн бүтээсэн нэр аж. Могойг Энэтхэгийн хойгт үүсч, улмаар Евразийн өмнөд хэсгээр дамжин Африкт тархсан гэж тайлбарласан байна. Нурууны нугалам нь 37.5-62.7 мм урт байгаа нь могойн биеийн урт дор хаяж 15 метр орчим байсан гэж үзэхэд хүргэжээ. Одоо байгаа могой дотроос Азид амьдардаг торлог питон хамгийн том нь бөгөөд биеийн урт нь 10 метр хүрдэг. Судалгааны багийнхан энэ могойг Цэрдийн галавын сүүл үед байсан аварга могой болох Madtsoiidae овогт багтана гэж үзсэн байна. Харин гавлын яс олдоогүй тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэдгийг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.