images

Хятад: Бага ангийн сурагчид орой 21:30 цагаас хойш гэрийн даалгавар хийхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Хятадын Гуанси-Жуан өөртөө засах орны Наннин хотын нэгэн бага сургууль орой 21:30 цагаас хойш хүүхдүүдээр гэрийн даалгавар хийлгэхийг хориглож, багш нар гэрийн даалгавраа хийгээгүй сурагчдыг зэмлэж буруутгахгүй байх журам гаргасан тухай South China Morning Post” сонин мэдээлэв. Энэхүү нь 2021 онд эхлүүлсэн бага, дунд ангийн сурагчдын гэрийн даалгавар, сургалтын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд гаргасан шийдвэр ажээ. Харин эцэг эхчүүд болон цахим хэрэглэгчид үүнд шүүмжлэлтэй хандаж, хүүхдүүд гэрийн даалгавраа хийхгүй цаг нөхцөөж суусар 21:30 цаг хүргээд дээрх журмаар шалтаглан хичээл, даалгавар хийдэггүй зуршилтай болчих вий гэж санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар бага сургульдаа ингэж назгайрч явсаар дунд сургуульд орсон хойноо ачаалал дийлэхгүй болно хэмээн болгоомжилж байгаа аж. Дээрх журам цаашид тус улсын бага сургууль болгонд хэрэгжих магадлалтай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.