images

Нидерланд: Амстердам хотод шинээр зочид буудал барихгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Сүүлийн үед COVID-19 цар тахлын дараах хүмүүсийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр дэлхийн зарим онцлог газрууд жуулчдын хөлд дарагдаж, оршин суугчдын тав тух алдагдаж буй тухай гомдол ихээр ирэх болсон байна. Тиймээс зарим оронд жуулчдын тоог бууруулахын тулд төрөл бүрийн татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Нөгөө талаар аялал жуулчлалын салбарыг идэвхтэй хөгжүүлж буй хотуудад гадаадынхныг эсэргүүцэх хандлага газар авбал цаашид жуулчдын тоо буурч, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол ч гарч байна. Жуулчдын хөлд ихээр дарагдах болсон Нидерландын нийслэл Амстердам хот дахин шинэ зочид буудал барихгүй байх бодлого баримталж байгаагаа мэдэгдэв. Хотын захиргаа "Бид хотын оршин суугчид болон зорин ирж буй зочдын тав тухыг юу юунаас илүү эрхэмлэнэ" гээд, хэтийдсэн их жуулчдыг цөөрүүлэхийн тулд шинээр зочид буудал барихгүй, зөвхөн хуучин зочид буудал хаагдсан тохиолдолд оронд нь шинийг барихыг зөвшөөрөхөөр болсноо мэдэгдсэн байна. Үүнээс гадна Амстердам руу нэвтрэх аяллын хөлөг онгоцны тоо өнгөрсөн жил 2300 байсныг 2028 он гэхэд 1150 болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна. Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгд тооцогддог Амстердам хот нь унадаг дугуйн аялал, музей, уран зургийн үзэсгэлэнгээрээ жуулчдыг ихээр татдаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.