images

АНУ: Кинонд хүүхэд аврагч баатрын дүр бүтээсэн жүжигчин бүсгүй амьдрал дээр мөн баатар болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Америкийн жүжигчин Маришка Харгитэй кино зураг авалтын үеэр гэрээсээ төөрсөн охинтой санамсаргүй таарч тусалсан нь олны талархал хүлээж буй тухай “New York Post” сонин мэдээлэв. М.Харгитэй 1999 оноос хойш гарч байгаа "Хууль ба дэг журам: Бэлгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба" цуврал киноны ахлах мөрдөгч Оливиа Бенсоны дүр бүтээж байгаа юм. Тус кинонд хүүхдийн гэмт хэргийн хохирогчдыг аврагч баатрын дүрээр олны танил болсон тэрбээр өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн тоглоомын талбайд жинхэнээсээ хүүхэд аврагч баатар болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайн үед М.Харгитэй Нью-Йорк дахь Форт Трайон цэцэрлэгт хүрээлэнд дээрх киноны 25 дугаар ангийн зурагт орж байжээ. Энэ үед ээжээсээ төөрсөн нэгэн хүүхэд түүнийг өмссөн хувцаар нь цагдаа гэж андууран тусламж эрж ирсэн бөгөөд түүнийг кинонд тоглож буй жүжүигчин гэдгийг мэдээгүй байна. М.Харгитэй хүүхдийн өмнө газар өвдөглөн суугаад түүний яриаг анхааралтай сонсож, улмаар зураг авалтаа түр зогсоон хүүхдийг дагуулан явж ээжийг нь олж өгсөн байна. Энэ явдал цахим орчинд тарж ихэнх хүмүүс түүнийг бодит амьдрал дээр хүртэл жинхэнэ баатар хэмээн сайшааж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.