images

Хятадын аялал жуулчлал цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 41 хувь өсчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Хятадад удахгүй болох Хөдөлмөрчдийн баярын өмнө онгоцны тийз, аялал жуулчлалын газруудын захиалга COVID-19 цар тахлын өмнөх үеийнхээс хавьгүй давсан тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тухайлбал онгоцны тийзийн захиалга өнгөрсөн жилтэй харьцуулахад 21 хувь, 2019 онтой харьцуулахад 41 хувиар өссөн байна. Тус улсын хамгийн том аялал жуулчлалын цахим платформ “Ctrip”-ийн мэдээлснээр, энэ хугацаанд аймаг, хошууны зэрэглэлийн хотын зочид буудлын захиалга 68 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээг дэмжих нь эдийн засгийг сэргээх гол арга гэж үздэг Хятадын эрх баригчид Хөдөлмөрчдийн баярын аялал жуулчлалын өсөлтийг сайшааж, өөдрөгөөр харж байна. Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлтийн хурд 5.3 хувь болж, зах зээлийн хүлээлтээс давсан бол аж үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өсчээ. Засгийн газраас Тайланд, Малайз, Сингапур зэрэг улстай визгүй зорчдог иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаас гадна гадаадын иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс зээлийн картын төлбөрийн платформын цар хүрээг өргөжүүлж байгаа тухай тус сонин мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.