images

Хонконг: Шилдэг дүрийн шагнал хүртсэн жүжигчин Люн Чу Вэйг залуу үедээ зайгаа тавьж өгөх болсныг сануулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Хонконгийн жүжигчин Люн Чу Вэй тус улсын 42 дахь удаагийн кино наадмаас “Goldfinger” киногаар шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Харин эдүгээ зургаа дахь удаагаа шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж буй түүнийг кино найруулагч Вонг Жин "Залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөх цаг болжээ” хэмээн шүүмжилсэн байна. Люн гадаадад кино зурагт орж байсан тул шагнал гардуулах ёслолд оролцоогүй байна. Түүнийг төлөөлж эхнэр нь болох жүжигчин Ю Га Рён шагналыг нь гардаж авчээ. Кино найруулагч Вонг Жин цахим хуудсандаа "Лю  “Goldfinger” кинонд дүрээ маш муу бүтээсэн. Тэр урдын кинонууддаа дүрийг онцгой чадварлаг бүтээдэг байсан. Хэрэв би түүний оронд байсан бол залуу үеийнхэнд боломж олгохын тулд шагнал авахаас татгалзах байсан” гэжээ. Люн 1995 онд “Chungking Express”, 1998 онд “Happy Together”, 2001 онд “Hwayang Movie”, 2003 онд “Infernal Affairs”, 2005 онд “2046” киногоор шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байжээ. Өнгөрсөн жил тэрбээр Венецийн олон улсын кино наадмаас “Lifetime Achievement Award” шагналыг хүртсэн Хятадын анхны жүжигчин болсон юм. Кино найруулагч Вонг Жин нь Чой Юн Фат, Энди Лоу нарын тоглосон "Тао Шин" цуврал киног найруулсан алдартай найруулагч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.