images

Жар дөхсөн настай ч хориод настай мэт харагддаг эрийн нууц юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Эдүгээ 60 нас дөхөж яваа ч хориод настай мэт залуу харагддаг Бразилийн иргэн Эдсон Брандао биеэ эрүүл зөв авч явах нууцынхаа талаар хуваалцсан байна. Тэрбээр гоо сайхны мэс засал огт хийлгэж байгаагүй бөгөөд эрүүл хооллож, эерэг сэтгэлгээтэй байж, дасгал хөдөлгөөн хийж, арьс арчилгааны дэглэм байнга барьсаар залуу төрхөө хадгалж чадсан тухайгаа ярьжээ.  Тэрбээр 1967 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд энэ жил 57 настай. Гэвч ихэнх хүмүүс түүнийг 27, 28 орчим настай, зарим нь бүр 23 настай гэж хардаг ажээ. Түүгээр үл барам түүнийг нисэх буудлын шалган нэвтрүүлэх дээр хугацаа нь дууссан паспортаа ашигласан гэж сэжиглэж байсан тохиолдол ч гарсан байна. Мөн Норвегийн Осло хотод явж байхдаа шөнийн клубт ороход насанд хүрээгүй хэмээн оруулахаас татгалзаж байсан тохиолдол ч бий гэнэ. Тэрбээр залуу харагддаг нууцынхаа талаар дэлгэсэн бөгөөд ердөө хэдхэн дэглэм чанд мөрдөхийг зөвлөжээ. Үүнд, хуурайшилтаас сэргийлэх, хоол ундаа зөв тохируулж хэрэглэх, дасгал хөдөлгөөн байнга хийх, хэт ягаан туяанаас хамгаалах, хангалттай сайн унтах, стресс бухимдлаас ангид байх, хүмүүстэй харилцах, бүхнийг эерэгээр харж өөдрөг байх, өөрийгөө удирдаж хэлсэндээ хүрдэг байх гэсэн мөрдлөгүүдийг нэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.