images

Уинстон Черчиллийн хөрөг дуудлага худалдаанд орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-18


   Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн (1874-1965) амьд ахуйдаа маш муухай зурсан хэмээн үзэж ихэд таагүй ханддаг байсан хөрөг зургийг нь ирэх зургадугаар сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “Guardian” сонин мэдээлэв. Зохион байгуулагчид уг зургийг 500-800 мянган паундаар борлогдоно гэж таамаглаж байна. 1954 оны арваннэгдүгээр сард тус улсын парламент У.Черчиллийн 80 насны төрсөн өдрийг угтан тухайн үеийн нэрт зураач Сазерландаар уг хөргийг зуруулжээ. Харин У.Черчилль өөрийнхөө хөргийг хараад хөгширч, сэтгэлээр унасан байдалтай дүрсэлсэн хэмээн үзэж ихэд голсон бөгөөд зургийг "орчин үеийн урлагийн гайхалтай жишээ" хэмээн ёжилж байжээ. Иймээс уг хөргийг Британийн парламентын танхимд өлгөх боломжгүй болж өөрийнх нь гэрт хүргүүлсэн бөгөөд зургийг гэрийнхээ хонгилд хэсэг хадгалж байгаад шатааж орхисон байна. Хөрөг зурах даалгавар авсан зураач эхлээд тосон будгийн хэд хэдэн эскиз тойм зураг гаргасан бөгөөд энэ удаагийн дуудлага худалдаанд оруулах хөрөг бол тэдгээрийн нэг ажээ. У.Черчилль Сазерландаас өөрийгөө сахиусан тэнгэр шиг зурах уу эсвэл бульдок нохой шиг зурах уу гэж асуусан тухай алдартай хошигнол байдаг. Хариуд нь Сазерлэнд та надад юу харуулахаас шалтгаална гэж хариулсан гэдэг. Зураач зургаа зурж эхэлсэн хойно У.Черчилль ажлын явцтай нь танилцаж өөрийнх нь хөрөг хэр болж байгааг харах хүслээ Сазерландад хэд хэдэн удаа тавьсан ч зураач татгалзсан байна. Харин зурж дууссаны дараах хөргөө харсан У.Черчилль "бохир заваан, хорлонтой" болж хэмээн уурссан байдаг. Тэрбээр парламентад болсон өөрийнхөө хөргийн нээлтэд оролцохоос ч татгалзсан байна. Уг хөргийг өнөөдрөөс эхлэн 21-ний өдрийг хүртэл Черчиллийн төрсөн гэр болох Бленхейм ордонд олонд дэлгэн үзүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.