images

НАСА: Сансрын хаягдалд өртөж хохирсон айлд нөхөн төлбөр олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Саяхан АНУ-д нэгэн байшингийн дээвэр, таазыг нэвтлэн үл мэдэгдэх металл эд унаж иржээ. Гэтэл энэ нь гурван жилийн өмнө Олон улсын сансрын станцаас (ОУСС) ялгаруулсан сансрын хаягдал байсан болохыг НАСА мэдэгдсэн байна. НАСА цахим хуудсандаа "ОУСС-ын батарейг суурилуулахад ашигласан металл дэлхийн агаар мандалд орж ирэн Флорида мужийн Неаполь дахь байшин дээр унасан байна” гэжээ. Уг биет нь Inconel хайлшаар хийгдсэн, ойролцоогоор 725 гр жинтэй, 10 см өндөртэй, 4 см диаметртэй зүйл байжээ. Энэ талаар НАСА "Бид устаагүй үлдсэн хог хаягдлын шалтгааныг тодорхойлж, шаардлагатай бол нарийвчилсан судалгаа хийх болно" гэж мэдэгджээ. Улмаар "НАСА сансрын хог хаягдал гарах үед дэлхий дээрх хүмүүст эрсдэл учруулахгүй байх үүрэг хүлээдэг" гээд уг биетэд өртсөн гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлөхөө амласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.