images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-17


   Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 15-ны өдөр Хойд Солонгосын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсний 112 насны ойг тохиолдуулан өнөөгийн удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ. Ерөнхийлөгч баяр хүргэсэн цахилгаандаа “Эрхэм таныг тааламжтай цагтаа хөх тэнгэрийн орондоо айлчлахыг дахин урьж байна” хэмээн онцгойлон дурдсан тухай Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Улмаар цааш нь "Эрхэмсэг таны айлчлал нь хоёр орны ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, уламжлалт найрсаг харилцааны 75 жилийн түүхэнд шинэ хуудас нээх ач холбогдолтой үйл явдал болно" гэсэн байна. Мөн "Монгол Улс БНАСАУ-тай байгуулсан түүхэн уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна" хэмээн дурджээ. Манай орон тус улстай 1948 оны 10 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл найрсаг харилцааг хадгалсаар ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.