images

Дэлхийн анхны хиймэл оюунаар бүтээсэн гоо бүсгүйн тэмцээн болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   “Fanvue” платформ ирэх тавдугаар сард дэлхийн анхны хиймэл оюун ухаанаар бүтээсэн гоо бүсгүйн тэмцээн зохиох болж, оролцогчдыг бүртгэж эхэлсэн тухай Британийн “Daily Mail” сонин мэдээлэв. Оролцогчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн гоо бүсгүйчүүд байх бөгөөд цөөн хэдэн асуултад хариулах ёстой аж. Асуултад "Дэлхий ертөнцийг илүү сайхан болгоход таны оролцоо юу вэ?" гэх мэт ердийн гоо бүсгүйн тэмцээний асуултууд байх юм байна. Энэ сарын сүүлчээр болох урьдчилсан шатанд 10 нэр дэвшигчийг өрсөлдүүлж, тавдугаар сард болох эцсийн шалгаруултад гурван өрсөлдөгчөөс тэргүүн байр эзэлсэн оролцогчид 13 мянган доллар, хоёр, гуравдугаар байр тус бүр 5000 долларын шагнал олгох ажээ. Ялагчийн гол шалгуур нь гоо сайхан, технологи, цахим орчны үнэлгээ гэсэн гурван шалгуур байх юм байна. "Гоо сайхан" гэдэгт хиймэл оюун ухаанаар бүтээсэн оролцогчийн гоо сайхан байдал хэр тэнцвэртэй, стандартад нийцэж байгааг, “технологи" гэдэгт хиймэл оюун ухаант дүрсийг бүтээхдээ хэр зэрэг бүтээлч хандсаныг хэлнэ. Гол нь хиймэл оюун ухаанаар бүтээхэд хамгийн ярвигтай хэсэг болох гар, нүдний эргэн тойрон дахь хэсгүүдийг бодит хүмүүс шиг бүтээж чадсан эсэхээс хамаарна. "Цахим орчны үнэлгээ" гэдэг нь уг бүтээл цахим ертөнцөд хэр их анхаарал татаж байгаагаар нь үнэлэх юм байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Британийн гоо бүсгүйн тэмцээний шинжээч шүүгч Салли Анн Фосетт, олон нийттэй харилцах мэргэжилтэн Эндрю Блок нар болон хиймэл оюунаар бүтээсэн нэг шүүгч багтах ажээ. “Fanvue” платформыг үүсгэн байгуулагч Уилл Монанж хэлэхдээ, "Энэ тэмцээн ирээдүйд Оскарын шагнал шиг нэр хүндтэй болж өснө гэдэгт бүрэн итгэж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.