images

Лам гөрөөсний ноолуураас болж LVMH-ийг буруутгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   АНУ-ын Конгрессийн гишүүн, перу гаралтай Роберт Гарсиа тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний “Louis Vuitton Moët Hennessy” групп Перугийн уугуул иргэдийн хөдөлмөрийг мөлжиж буй асуудал дээр талаар тайлбар өгөхийг тус компаниас шаардав. Энэ нь LVMH группын “Loro Piana” брэндийн ноолууран цамц үйлдвэрлэх үйл явцтай холбоотой ажээ. LVMH групп Перу улсын Аякучо мужийн Луканас нутгийн уугуул иргэдээс лам гөрөөсний ноолуурыг хэтэрхий хямд үнээр авч байгаа талаарх гомдол хэдэн жилийн турш гарч байгаа юм. Лам гөрөөс нь Өмнөд Америкийн Андын нуруунд байдаг, тэмээтэй төстэй, нарийн ширхэгтэй ноолуур гардаг өвсөн тэжээлт амьтан юм. Уг ноолуураар хийдэг “Loro Piana” брэндийн цамцыг 3000 доллароор борлуулдаг болохыг “Bloomberg” онцолжээ. Өнгөрсөн жил АНУ-ын Конгрессийн гишүүн болсон Р.Гарсиа "Авч өмсөж буй бүтээгдэхүүн нь хөдөлмөрийн мөлжлөгөөр бий болсон гэдгийг хэрэглэгчид мэдэх ёстой” хэмээсэн байна. Үүнтэй холбогдуулан “Loro Piana” брэндийн Хойд Америк дахь салбарын тэргүүн Мэтью Гарниер "Нийгэмд манай брэндийн гүйцэтгэж буй үүргийг дутуу үнэлсэн байна" гээд "Хэт олноор агнасны улмаас мөхлийн ирмэгт байсан лам гөрөөсний тоо толгойг өсгөхөд бид харин ч чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн мэдэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.