images

Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй юу ярив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгээр Гиннесийн номд бичигдсэн 21 настай америк бүсгүй 134 см урт хөлийнхөө сайн, муу талын тухай олон нийтийн сүлжээгээр хуваалцсан байна. Тэрбээр 17 настайдаа Гиннесийн дээд амжилт тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл түүний амжилт эвдэгдээгүй байна. АНУ-ын Техас мужийн Остин хотод амьдардаг Марси Каррин 2020 онд 17 настай байхдаа Хамгийн урт хөлтэй эмэгтэй болон Хамгийн урт хөлтэй өсвөр насны хүүхэд гэсэн хоёр төрөлд Гиннесийн номд бүртгэгдэж байсан байна. Тухайн үед түүний хөлийн урт 134.6 см байсан нь 208 см өндрийнх нь 60 хувийг эзэлж байжээ. Энэ тухайгаа тэрбээр "Өндөр байх нь эмэгтэйчүүдийн хувьд бурхны бэлэг" хэмээж байв. Харин одоо М.Каррин "Гиннесийн дээд амжилт надад сонин биш болсон" гээд хэрэв хэн нэгэн өөрөөс нь урт хөлтэй эмэгтэйн гуншинг авмаар байвал дуртайяа өгнө гэсэн байна. Улмаар урт хөл, өндөр нуруунаасаа болж өдөр бүр тохиолддог таагүй мэдрэмжийг хуваалцаж “Орж гарах болгондоо толгойгоо бөхийлгөхөөс залхаж байна. Ийм утгагүй өндрөөсөө болж эрчүүдтэй уулзаж ч чаддаггүй, таарах хувцас ч олддоггүй” гэх зэргээр ний нуугүй өгүүлжээ. Улмаар өмдөө зөвхөн захиалгаар хийлгэж өмсдөг тухайгаа ярьсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.