images

Сингапурын ерөнхий сайд халаагаа өгнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Хорин жил төрийн эрх барьсан Сингапурын ерөнхий сайд, 72 настай Ли Сянь Лун ирэх сард албан тушаалаасаа бууж, шадар сайд Лоуренс Вонг түүний албыг хүлээн авахаар болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Сингапурын ерөнхий сайд Ли Куан Югийн ууган хүү Ли Сянь Лун нь эцгийнхээ албыг өвлөж авсан, тус улсын гурав дахь ерөнхий сайд бөгөөд эцэг нь 1959-1990 он хүртэл 31 жил засгийн эрх барьсан юм. Ерөнхий сайд Ли ирэх тавдугаар сарын 15-нд албан тушаалаа өгнө гэдгээ өчигдөр мэдэгдсэн бөгөөд 2021 онд мөн ийм мэдэгдэл хийж байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас энэ шийдвэрээ хойшлуулсан юм. Тус улсын дөрөв дэх ерөнхий сайд болох гэж буй Л.Вонг нь АНУ-ын Висконсины их сургууль, Мичиганы их сургуульд суралцсан, Аж үйлдвэр, худалдааны яам болон Эрүүл мэндийн яаманд ажиллаж, мөн Ли Сянь Лунгийн нарийн бичгийн дарга байжээ. Улмаар 2011 онд Сингапурын Үндэсний хөгжлийн сайд, Боловсролын сайдын албыг хашсан аж. Харин Ли Сянь Лун 1984 онд 32 настайдаа Сингапурын армиас бригадын генерал цолтойгоор халагдсаны дараа улс төрд орсон юм. Дараа нь эцэг Лигийнхээ засаглалын үед Худалдаа, үйлдвэрийн сайд, шадар сайдаар ажиллаж байгаад ерөнхий сайд болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.