images

АНУ: Трансжендер сурагч охидын тэмцээнд орж түрүүлсэн нь маргаан дагуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   АНУ-ын Орегон мужийн "MacDaniel" ахлах сургуулийн эмэгтэй сурагчдын хөнгөн атлетикийн тэмцээнд эмэгтэй болсон трансжендер сурагч бусдаасаа хол түрүүлж нэгдүгээр байрт шалгарсан нь маргаан дагуулаад байгаа тухай “New York Post сонин мэдээлэв. Тус сургуулийн сурагч Айден Галлахер эрэгтэй хүүхэд байснаа хүйсээ солиулж эмэгтэй болсон бөгөөд “Sherwood Need for Speed ​​Classicтэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд онцгой амжилт үзүүлсэн нь маргаан дэгдэх шалтгаан болжээ. Энэ талаар Орегон мужийн Сургуулийн спортын холбооны журамд заахдаа “Трансжендер сурагч сургуульдаа хүйсийн баримжаагаа илчилбэл спорт болон бусад үйл ажиллагаанд солиулсан хүйсийнхээ дагуу оролцох эрхтэй” гэж заасан байдаг тул түүнийг хориглох боломжгүй гэж мэдэгджээ. Гэвч эцэг эхчүүд идэр насны эрэгтэй хүүхэд залуу охидтой өрсөлдөх нь шударга бус гэж үзэж байгаа аж. Тэмцээнд оролцсон нэгэн охины ээж “Эмэгтэйчүүдийн тэмцээнд хөвгүүд түрүүлнэ гэдэг нь илт харгис үйлдэл” хэмээн шүүмжилсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.