images

46 настай тэрбумтан 18 насандаа эргэж очихын тулд олон сая доллар зарцуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   46 настай тэрбумтан Брайан Жонсон залуужихын тулд 2021 оноос эхлэн жил бүр олон сая доллар зарцуулжээ. Тэрбээр 2018 оноос хойш сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаад төрхөндөө гарсан өөрчлөлтүүдийг интернэтээр хуваалцаж 2018, 2023, 2024 оны зургуудаа нийтэлж "Би өөрчлөгдөж байна" гэсэн тайлбар хийжээ. Б.Жонсон 2013 онд "Braintree" нэртэй онлайн төлбөрийн платформ компаниа “eBay”-д худалдаж олсон 800 сая доллароо залуужихад голлон зориулж, 18 насандаа эргэж очих зорилго тавин үүндээ жил бүр 2 сая доллар зарцуулж байна. Тэрбээр өдөр бүр олон янзын хоол, нэмэлт тэжээл хэрэглэдэг. Үүнээс гадна долоо хоногт гурван удаа эрчимтэй дасгал хийж, сар бүр бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, MRI шинжилгээ хийлгэж, эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг ажээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард эмч нь түүний зүрх 37 настай, арьс нь 28 настай, амны хөндий нь 37 настай хүнийх шиг болсон гэж мэдэгдэж байв. Мөн уушгины багтаамж, булчингийн хүч чадал нь 18 настай залуугийнх шиг болсон байна. Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбээр 17 настай хүү болон 70 настай аавтайгаа гурван үеийн цус солилцох туршилт хийж байжээ. Ингэхдээ гурвуул бие биенээсээ тус бүр 1 литр цус гаргаж аваад хүүгийн цуснаас салгасан сийвэнг өөрийнхөө биед, өөрийн цуснаас ялгасан сийвэнг эцэгтээ сэлбэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.