images

Германы канцлер Олаф Шольц Хятадад дахин айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Германы канцлер Олаф Шольц Хятадад дахин айлчилж, 14-ний өдөр тус улсын баруун өмнөд нутгийн Чунцин хотод хүрэлцэн ирсэн тухай Германы “dpa” агентлаг мэдээлэв. Тэрбээр “Bosch” компанийн Чунцин дахь устөрөгчийн хөдөлгүүрийн үйлдвэрт зочилж, дараа нь оюутнуудтай уулзаж, хот төлөвлөлтийн талаар ярилцахаар төлөвлөж байна. Мөн Чунцин хотын намын дарга Юань Жяжүньтэй уулзаж, Хөх мөрнөөр хөлөг онгоцоор аялах төлөвлөгөө ажлын хуваарьт нь багтжээ. Улмаар өнөөдөр буюу 15-ны өдөр Шанхайд айлчилж, маргааш Бээжинд очин Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан нартай уулзахаар төлөвлөж байна. О.Шольцын дагалдан Германы автомашины “Mercedes-Benz” болон BMW, BASF, технологийн “Siemens” компанийн 12 удирдах албан тушаалтан иржээ. Засгийн газрын гишүүдээс Хөдөө аж ахуйн сайд Цэм Өцдемир, Тээврийн сайд Волкер Визинг, Байгаль орчны сайд Штеффи Лемке нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. 2021 оны 12 дугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан О.Шольц 2022 оны 11 дүгээр сард буюу COVID-19 цар тахлын үед Хятадад нэг өдрийн айлчлал хийж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.