images

Дэлхийн хамгийн өндөр настай Сиамын ихрүүд өөд болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Дэлхийн хамгийн өндөр настай Сиамын ихрүүд болох Жорж, Лори Чаппел нар 62 насандаа таалал төгссөн тухай “Associated Press”агентлаг мэдээллээ. Тэд энэ сарын 7-ны өдөр Пенсильванийн их сургуулийн эмнэлэгт нас барсан бөгөөд үхлийн шалтгаан тодорхойгүй байна. 1961 оны есдүгээр сарын 18-ны өдөр Пенсильвани мужид төрсөн тэд гавлын ясаараа хоорондоо холбоотой байсан тул тархи болон цусны судасныхаа 30 хувийг хуваалцдаг байжээ. Тэд хамтдаа ахлах сургууль төдийгүй их сургууль төгсөөд эмнэлэгт зургаан жил ажилласан байна. Дараа нь ажлаасаа гарч, Жорж кантри дуучин болох мөрөөдлөөр Герман, Японд аялан тоглолт хийж байжээ. Хоёул бие биенийхээ хувийн нууцад маш хүндэтгэлтэй ханддаг байсан аж. 1997 онд хийсэн баримтат кинонд Лори хэлэхдээ "Бид бие биенээсээ холдож чадахгүй байна гэдэг нь хувийн нууцтай байж чадахгүй гэсэн үг биш" гэж хэлж байсан юм. Жишээлбэл Жорж кантри хөгжмийн сургуулилт хийж байхад Лори чимээгүй байж, дүүдээ хөгжимд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалдаг байсан гэнэ. Мөн 2007 онд Жорж өөрийгөө трансжендер гэдгээ илчилж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.