images

Далаад насандаа телевизийн шоунд оролцож гэрлэсэн хос гурван сарын дараа салсны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Ахмад настнуудад зориулсан "Ханиа олох” телевизийн реалити шоуны үеэр танилцаж гэрлэсэн 70 гаруй насны америк хос гурван сарын дараа салжээ. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард  теле шоунд оролцож анх танилцсан байна. Шоунд 60-75 насны 22 эмэгтэй оролцож, 72 настай Ж.Төрнерийн хайрыг татахаар өрсөлдсөн байна. Ингээд хэд хэдэн оролцогчтой болзсоныхоо дараа Ж.Төрнер 11 дүгээр сарын 30-нд гарсан “The Golden Bachelor” нэвтрүүлгийн сүүлийн дугаарт 70 настай Т.Нистэд гэрлэх санал тавьж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрлэсэн байна. Тэдний хуримыг ABC сувгийн "Алтан хурим" тусгай нэвтрүүлгээр шууд дамжуулжээ. Гэвч тэд гурван сарын дараа ABC сувгийн "Good Morning America" ​​нэвтрүүлэгт оролцохдоо салахаар шийдсэн тухайгаа мэдэгджээ. Ярилцлагын турш тэд бие биенийхээ гараас чанга атгаж "Бидний хайр хөрчихсөн юм биш" хэмээн ярьж байв. Ж.Төрнер “Би Нист хайртай хэвээр байгаа" гэхэд хатагтай Т.Нист ч мөн "Тийм ээ, бид бие биедээ хайртай хэвээр" гэсэн байна. Харин яагаад салах болсон тухайгаа Ж.Төрнер "Тереза ​​бид хоёр ний нуугүй ярилцсан. Бид өөрсдийн одоогийн нөхцөл байдал, аж амьдралаа сайтар тунгааж үзсэний эцэст салах шийдвэрт хүрсэн” гэжээ. Тэдний аль алиных нь өмнөх хань нь өөд болсон, хоёул одоо хоёр хоёр хүүхэдтэй бөгөөд мөн хоёул насан туршдаа ханьдаа үнэнч явсаар ирсэн ажээ. Тиймээс энэхүү үнэнч сэтгэлээ хадгалж, хоёулаа тусдаа амьдрах нь хэн хэнийх нь аз жаргалд тустай гэж үзсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.