images

Леонардо Ди Каприо өөрөөсөө 24 насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-15


   Холливүүдийн жүжигчин 49 настай Леонардо Ди Каприо өөрөөсөө 24 насаар дүү, Италийн загвар өмсөгч Витториа Сереттитэй болзож эхэлсэн тухай Америкийн энтертайнмент мэдээллийн Page Six” сайт мэдээлэв. Тэд Лос-Анжелес хотын Бэверли Хиллз дүүргийн нэгэн ресторанд хамтдаа оройн хоол идэж байгаа нь олны хараанд өртсөн бөгөөд Ди Каприо хар малгай өмсөж маск зүүсэн, харин В.Серетти хар цамц, хүрэм, жинсэн өмдтэй, ихэд дэгжин хувцасласан байжээ. В.Серетти нууцаар зураг авч байсан папараццичид руу эелдгээр гар даллан мэндчилсэн байна. Тэд өнгөрсөн зун Испани улсад амралтаа өнгөрөөсөн бөгөөд дараа нь АНУ-д буцаж ирснийхээ дараа олны өмнө хэдэнтээ харагдаж, хамтдаа зугаалж, зайрмаг идэж буй зургууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Өнгөрсөн сард тэднийг сүй тавьсан тухай яриа ч гарч байсан. Тэд хоёулаа сүй тавьсан тухай яриаг албан ёсоор үгүйсгээгүй, бас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.