images

Эзгүй арал дээр гацсан хүмүүс хэрхэн аврагдав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   АНУ-ын Эргийн хамгаалалтын алба энэ сарын 7-ны өдөр Австрали тивийн хойд хэсэгт орших Микронези улсын шүрэн арал дээр гацаад байсан гурван хүнийг аварчээ. Тэд бүгд туршлагатай далайчид байсан бөгөөд өнгөрсөн сарын 31-ний өдөр жижиг моторт завиар Половат шүрэн арлаас эх газрыг чиглэн хөдөлсөн байна. Удалгүй тэдэнтэй холбоо тасарч сураг чимээ алдарсан тул ар гэрийнхэн нь Гуам арал дахь АНУ-ын Эргийн хамгаалалтын албанд хандан тусламж хүссэнээр Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Ингээд удтал хайсны эцэст 7-ны өдөр Пикелот арал дээр хүмүүс байгааг илрүүлжээ. Тэднийг хэрхэн олсон талаар эрлийн багийн гишүүн Челси Гарсиа хэлэхдээ "Завь нь эвдэрсэн боловч тэд маш зөв арга хэмжээ авч, далайн эргийн элсэн дээр далдуу модны навч овоолон "HELP" гэсэн тэмдэглэгээ хийсэн байсныг бид олж харсан” гэжээ. Номхон далайн баруун хэсэгт орших Микронези улс нь 600 орчим жижиг арлаас бүрддэг аж. Пикелот арал нь Гуамаас 670 км-ийн зайд орших далдуу мод, бут сөөгөөр бүрхэгдсэн 600 метр орчим урт, эзгүй жижиг арал ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.