images

Малайзын гоо бүсгүй титмээ хураалгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Малайзын 2023 оны гоо бүсгүйн тэмцээний ялагч Биру Ника Тэринсиф хэмээх бүсгүй Тайландад амарч явахдаа ил задгай хувцастайгаар эрчүүдтэй бүжиглэж буй дүрс бичлэг олон нийтийн сүжээнд таржээ. Үүнээс болж тус тэмцээнийг зохион байгуулсан Соёлын нийгэмлэг нэн даруй мэдэгдэл гаргаж, бүсгүйг зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж тэргүүн миссийн титмийг нь хурааж авах болсноо мэдэгдсэн байна. Тус нийгэмлэг “Б.Тэринсиф жирийн нэгэн иргэн байсан бол түүний ямар үйлдэл хийх нь хувийн асуудал. Харин улсын гоо бүсгүй ийм үйлдэл хийх нь зохимжгүй” хэмээн тайлбарлажээ. Үүний дараа Б.Тэринсиф зохисгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч тэргүүн миссийн титмээ буцааж өгнө гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байна. Улмаар “Хүн бүр алдаа гаргадаг. Би төгс биш. Харин үүнээс болж миний гэр бүл, найз нөхдийг битгий шүүмжил. Тэд энэ асуудалтай ямар ч холбоогүй" гэсэн тайлбар хийжээ. Б.Тэринсиф энэ жил 24 настай, YouTube болон TikTok сүлжээнд маш идэвхтэй, олон дагагчтай загвар өмсөгч бөгөөд гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсний дараа нэр хүнд нь улам өссөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.