images

Япон: Үнэгүй ундаа хүмүүсийг хооронд нь ойртуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Сүүлийн үед Японы компаниуд ажилчдын хоорондын харилцааг эелдэг, найрсаг байлгах зорилгоор шинэ арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ нь ундааны автомат машинд хоёр ажилтан нэгэн зэрэг ажлын үнэмлэхээ уншуулаад үнэгүй ундаа авч болдог технологи бөгөөд ундааны төлбөрийг компани хариуцах болжээ. Ажлын их ачаалал, хэтэрхий ганцаарчилсан харилцаа зэргээс болж хоорондоо харьцдаггүй ажилтнууд хамт ундаа ууж ярилцах зэргээр бие биенээ илүү таньж дотносох боломжийг энэ арга хэмжээ олгоно гэж компаниуд үзэж байна. Шавжны хор үйлдвэрлэдэг нэгэн компани хамгийн түрүүнд энэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд анхны өдөр 60 хүн ундаа авчээ. Токиод төвтэй өөр нэгэн маркетингийн компани энэхүү автомат машиныг суурилуулжээ. Тус компанийн 170 гаруй ажилтны 20 хувь нь шинэ ажилчид, олон жил ажилласан туршлагатай ажилчдын олонх нь зайнаас ажилладаг тул ихэнх нь бие биенээ таньдаггүй байсан аж. Тийм хүмүүст автомат машиныг хамтдаа хязгааргүй ашиглах боломжтой тусгай карт олгосноор байгууллагын дотоод уур амьсгал илүү найрсаг болсон тухай компанийн менежер ярьсан байна. Одоогоор тус машиныг 400 гаруй аж ахуйн нэгж ашиглаж байна. NHK телевизийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн компаниуд оршин суугчдын дунд айл хөршийн дотно харилцаа бий болгох зорилгоор уг автоматыг орон сууцанд суурилуулж эхэлжээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.