Сингапур: Электрон тамхи татсан оюутныг дотуур байрнаас нь хөөнө
Анд нөхдийн мэдээ
2024-04-11
Сингапурын Засгийн газар залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг авч хэлэлцэн хориглох арга хэмжээгээ өргөжүүлж, шийтгэлийг чангатгахаар болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны газар электрон тамхи татсан тохиолдолд 2000 сингапур доллар хүртэл торгууль ногдуулах болсноо мэдэгдэв. Сингапур бол тамхины маш хатуу дүрэм журамтай улс бөгөөд электрон тамхи хэрэглэхийг хориглодог. Өмнө нь сурагч, оюутнууд электрон тамхи эзэмшиж, хэрэглэж байгаад баригдсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хурааж, сахилгын арга хэмжээ авдаг байсан аж. Харин одооноос эхлэн электрон тамхи худалдан авагч, хэрэглэгч, эзэмшигчид, тэр дундаа залуучуудад адилхан шийтгэл ногдуулахаар болсон байна. Түүгээр үл барам олон нийтэд тустай ажил хийлгэх зэргээр нэмэлт шийтгэл ногдуулахаар хэлэлцэж байгаагаа мөн мэдэгдэв. Тухайлбал улсын сургуулиудад электрон тамхи хэрэглэж байгаад баригдсан оюутнуудыг дотуур байрнаас нь хөөх хүртэл арга хэмжээ авахаар яригдаж байгаа аж. Мөн Засгийн газраас электрон тамхийг хууль бусаар хил нэвтрүүлэх, түгээхтэй тэмцэх томоохон арга хэмжээг эхлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.