images

Дуучин Рианна шашныг доромжилсон гэх шүүмжлэлд өртөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-11


   Поп дуучин Рианна бусдыг шашин шүтлэгээр нь тохуурхсан гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр саяхан "Interview Magazine" сэтгүүлд нийтлэгдсэн зураг дээрээ гэлэнмаагийн хувцас өмссөн мөртлөө цээжээ ил гаргасан байна. Уг сэтгүүлийг 1969 онд алдарт зураач Энди Уорхол үүсгэн байгуулсан бөгөөд соёл урлаг, дуу хөгжим, загвар, кино зэрэг урлагийн салбарын төрөл бүрийн мэдээ, мэдээлэл нийтэлдэг юм. Тэрбээр уг сэтгүүлийн 554 дэх дугаарын нүүрэн дээр эмэгтэй санваартны хувцас өмсөж, хар өнгийн гивлүүр зүүсэн бөгөөд энгэрийнхээ товчийг тайлж, мөр болон цээжээ ил гаргажээ. Түүний зураг болон бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн даруйд цахим хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлж, Христийн шашныг доромжилж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тухайлбал нэгэн цахим хэрэглэгч "Би ислам шашинтай хүн. Энэ бол маш бүдүүлэг, хэрээс хэтэрсэн хэрэг" гэжээ. Улмаар хүмүүс “Тэр өөр хувцас өмсөж болох байсан”, “Бурхнаар тоглоом тохуу хийж болохгүй” гэх мэтээр шүүмжилжээ. Харин зарим шүтэн бишрэгчид нь түүний энэхүү зургийг “Зоригтой үйлдэл” хэмээн үнэлжээ. Энэ талаар дуучин өөрөө болон сэтгүүлийн зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.