Өмнөд Солонгос: Хойд Солонгосын дүрвэгсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлохгүй
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Саяхан Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонин Хойд Солонгосын дүрвэгсдийн албадан хөдөлмөрөөр Хятадад үйлдвэрлэсэн далайн гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын зарим хүнсний компани их хэмжээгээр импортолж байгаа тухай мэдээ нийтэлсэн юм. Үүний мөрөөр цахим хүнсний худалдааны “Kurly” компани өнөөдрөөс эхлэн уг бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Мэдээ нийтлэгдсэний дараа АНУ-ын Конгресс тэрхүү үйлдлийг нэн даруй зогсоохыг шаарджээ. Мөн тус бүтээгдэхүүнийг импортолж, борлуулж буй Өмнөд Солонгосын хамгийн том цахим худалдааны компани болох “Coupang” болон тус улсын тэргүүлэх хүнсний сүлжээ “Lotte Mart” компани уг бүтээгдэхүүний борлуулалтыг даруй зогсоохоо мэдэгджээ. “Kurly” компанийн албаны хүн "Уг бүтээгдэхүүн олон улсын дүрэм журмыг зөрчсөн гэж үзсэн тул бид борлуулалтыг зогсоосон" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.