images

АНУ: Аризона мужид үр хөндөлтийг хуулиар хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   АНУ-ын Аризона мужийн Дээд шүүх үр хөндөлтийг хориглох хуулийн заалтыг сэргээх шийдвэр гаргажээ. Уг хууль нь үр хөндөлтийг бүрмөсөн хориглох заалттай бөгөөд ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эмэгтэй хүний ​​үр хөндүүлэх эрх ийнхүү дахин хөндөгдөж байна. Ингэснээр эхийн амийг аврахаас бусад шалтгаанаар үр хөндөхийг хориглож, энэ хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэр гарсан байна. Шийдвэрийг Дээд шүүхийн зургаан шүүгчийн дөрөв нь дэмжиж, хоёр нь эсэргүүцсэн байна. Аризона муж 160 жилийн өмнө буюу 1864 онд үр хөндөлтийг хориглох хуулийг анх гаргаж, 1901 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч Дээд шүүх 1973 онд үүний эсрэг шийдвэр гаргаж, үр хөндөлтийг Үндсэн хуулиар олгогдсон эрх гэж үзсэн юм. Энэ шийдвэрээр мужийн шүүх үр хөндөлтийг хориглосон хуулийг түдгэлзүүлснээр тус мужид үр хөндөлт хийсээр ирсэн юм. Ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп уг шийдвэрийн талаар байр сууриа тодорхой илэрхийлээгүй бөгөөд "Энэ бол мужууд дотооддоо шийдэх асуудал" гэжээ. Ажиглагчид үүнийг "Д.Трамп улс төрийг зарчмаас дээгүүрт тавьж байна” хэмээн шүүмжилжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.