Владимир Путин Хятадад төрийн айлчлал хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд Хятадад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Улмаар Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өнгөрсөн өдрүүдэд Хятадад хийсэн албан ёсны айлчлалыг дүгнэж, В.Путины хийх айлчлалын төлөвлөгөөг танилцуулсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "С.Лавровын Хятадад хийсэн айлчлал нь ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажил байсан” хэмээн мэдэгджээ. В.Путины тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд болох бөгөөд түүний шинэ бүрэн эрхийн хугацаанд хийх анхны гадаад айлчлал нь энэ болохоор байна. С.Лавров энэ удаагийн айлчлалаараа Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах арга зам, Солонгосын хойг болон Ойрх Дорнодын байдал, Евроазийн аюулгүй байдал, Украины хямралыг шийдвэрлэх зэрэг асуудлаар ярилцсан болохыг Гадаад хэргийн яам онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.