Жэки Чан: 70 нас хүрсэндээ өөрөө ч гайхаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Хонконгийн жүжигчин, Холливүүдийн од Жэки Чан 70 насны төрсөн өдрөөрөө эрүүл мэндэд нь санаа зовж буй шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ илгээв. Тэрбээр Instagram хуудсандаа "Саяхан интернэтээр тарсан миний зургийг хараад олон хүн эрүүл мэндэд маань санаа зовсон бололтой. Миний бие эрүүл сайн байгаа. Санаа тавьсанд баярлалаа” гэсэн байна. Улмаар тэдгээр зургийн талаар тайлбар хийж "Тэр бол миний хамгийн сүүлд тоглосон киноны дүр юм. Дүрдээ орохын тулд цал буурал үстэй, цагаан сахалтай болох хэрэгтэй байсан” гэжээ. Мөн тэрбээр 70 нас хүрсэн гэдэгтээ өөрөө ч гайхаж байгаагаа илэрхийлээд “70 нас хүрсэндээ итгэж ядан байхад том ахын минь хэлсэн үг санаанд буусан. Ах минь “Өндөр наслана гэдэг азтай сайхан хэрэг” гэсэн юм” хэмээн бичсэн байна. Жэки Чан ихэвчлэн тулаантай кинонд тоглож ирсэн бөгөөд ийм дүр бүтээх явцдаа олон бэртэл авч байсан тухайгаа мөн дэлгэжээ. Эцэст нь "Би кино урлагт 62 жил зүтгэсэн. Өнөөдөр ч гэсэн кинонд тоглосоор байгаа азтай хүн. Тиймээс хором мөч бүрийг эрхэмлэдэг" хэмээн өнгөрсөн үеийнхээ гэрэл зургуудаас нийтэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.