images

Хар арьст жүжигчин бүсгүй Жульеттагийн дүрд тоглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   Их Британийн театрын найруулагч Жэйми Ллойдын “Jamie Lloid” компани "Ромео Жульетта" жүжгийг шинээр найруулан тоглуулахаар болж өнгөрсөн долоо хоногт бүх жүжигчдээ танилцуулсан байна. "Хүн аалз" цувралаар алдаршсан жүжигчин Том Холланд Ромеогийн дүрийг бүтээхээр болсон бол Жульеттагийн дүрд хар арьст жүжигчин Франческа Амевуда Риверс тоглохоор болсон байна. Тэрбээр өмнө нь BBC телевизийн "Bad Education" инээдмийн цувралд тоглож байжээ. Гэтэл олон нийтийн сүлжээгээр Ф.Риверсийг арьс өнгөөр ​​ялгаварлаж "Жульеттад хар арьст жүжигчин тоглоно гэдэг утгагүй” гэсэн ​​дайралт цахим сүлжээнд олноор гарах болсон байна. Нөгөө талаар Ф.Риверсийг дэмжсэн сэтгэгдлүүд олон байна. Тэд “Жульетта бол зүгээр л уран зохиолын дүр. Түүнд хэн тоглох нь хамаагүй” гээд харин ч хар арьст жүжигчний бүтээсэн Жульеттаг үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа “Jamie Lloid” компани мэдэгдэл хийж “Жүжигчдийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гутамшигт явдал цахим орчинд гарлаа. Үүнийг зогсоох ёстой” гээд "Бид жүжигчдээ ямагт дэмжиж, хамгаалсаар байх болно” гэжээ. Уг жүжгийг тавдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд Лондон хотын “Duke of York” театрт тоглоно. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.