images

Газын зурвас: Өлсгөлөнгөөс аврагдахын тулд ургамал идэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   Ойрх Дорнодод ургадаг khobeza хэмээх зэрлэг ургамал хүнсний хомсдолд ороод байгаа Палестины Газын зурвасын оршин суугчдын гол хүнс болж байгаа тухай “New York Times” сонин мэдээлэв. Палестин, Йордан, Ливан, Сири зэрэг оронд хүнсэнд түгээмэл хэрэглэдэг кобиза нь шар буурцагны төрлийн ургамал бөгөөд Ойрх Дорнодод хот, хөдөөгүй элбэг ургадаг ажээ. Бууцайтай төстэй амттай, тосонд хуурч эсвэл усанд чанаж шөл гарган иддэг аж. Газын зурваст оршин суугч 22 настай Раван аль-Кудари тус сонинд өгсөн ярилцлагадаа "Бид кобизагаар бүх төрлийн хоол хийж идэж байна" гээд, ер нь энэ ургамлаас хамааралтай амьдарч байгаагаа хэлсэн байна. Энэ ургамал дайн болон өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн амийг аварч байгаа анхны тохиолдол биш юм. Дайны болон шашны мөргөлдөөнд нэрвэгдсэн Ойрх Дорнодын оршин суугчид үе үеийн хүнд хэцүү цагт энэ ургамлаар хооллосоор иржээ. Тухайлбал 1948 оны Араб-Израилийн дайны үеэр Арабын армийн бүслэлтээс үүдэлтэй өлсгөлөнг израильчууд мөн энэ ургамлын хүчээр давж гарсан гэнэ. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж Газын зурваст зохих ёсоор хүрч чадахгүй байгаа энэ үед кобиза л бусад тусламжийн байгууллагаас илүү олон хүний ​​амийг аварч байгаа тухай оршин суугчид хэлж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.