images

Эхнэр нөхөр тусдаа унтах нь нойронд сайнаар нөлөөлдөг үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   “Wall Street Journal” сэтгүүл сүүлийн үед АНУ-д түгээмэл болоод буй эхнэр нөхөр тусдаа унтдаг үзэгдлийг сэдэв болгон хөнджээ. Ингэхдээ жишээ болгож 42 настай Элизабэт Пирсон болон түүний нөхөр 47 настай Райан Пирсон нарыг танилцуулсан байна. Тэд 16 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд сүүлийн 8 жил тусдаа унтаж байгаа аж. "Бид хоёр ажлын шаардлагаар хөдөө гадаа, өөр хотуудаар их аялдаг байсан бөгөөд зочид буудалд хоноглохдоо тусдаа өрөө авч амарвал маш сайн унтдагаа мэдсэн. Харин гэртээ ирээд хамт унтахаар нойргүйдэж эхэлдэг болсон байсан” гэж Э.Пирсон ярьжээ. Нөхөр нь маш их хурхирдаг байсан тул үүнээс болж тэрбээр унтаж чадахгүй, өглөө сэрэхдээ бухимдалтай босож ирдэг, үүнээс болж муудалцаж, зөрчилдөх тохиолдол их гарч байсан байна. Харин тусдаа унтаж эхэлснээр хэн хэн нь нойрондоо сайн болж, харилцаа ч эргэж сайжирсан гэнэ. Ийнхүү тусдаа унтах нь сайн үр дүнтэй болохыг Америкийн Нойр судлалын хүрээлэн тогтоосон бөгөөд тэдний явуулсан судалгаагаар америк хосуудын 35-аас дээш хувь нь байнга тусдаа өрөөнд унтдаг ажээ. Нойр судлалын мэргэжилтэн WSJ-д өгсөн ярилцлагадаа "Эр эм хоёр тусдаа унтдаг соёл олон зууны турш байсаар ирсэн боловч хайр сэтгэлгүй хүмүүс тусдаа унтдаг гэх өрөөсгөл ойлголт 1960-аад оноос хойш гарч ирсэн” гэжээ. Үүний зэрэгцээ Холливүүдийн жүжигчин Камерон Диас нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо гэр бүлийн бат бөх харилцааг хадгалахын тулд тусдаа унтаж байхыг зөвлөсөн байна. Тэрбээр нөхөртэйгээ нэг өрөөнд унтахаа больсон бөгөөд "Унтлагын өрөө тусдаа байх нь хачирхалтай зүйл огт биш" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.