“Spam mail” гэсэн нэр томъёо хэрхэн үүсэв?
Анд нөхдийн мэдээ
2024-04-08
1937 онд Америкийн “Hormel Foods” компани гахайн махны өвдөл цөвдлөөр хиам хийж улмаар Дэлхийн II дайны үед Америк, Британийн цэргийн хүнсэнд нийлүүлдэг байсан бөгөөд илүүдэл, хаягдлаар хийсэн хямдхан хоол гэсэн утгыг илэрхийлсэн spam гэдэг үгээр энэ хиамыг нэрлэдэг байжээ. Дайны дараа дэлхийн эдийн засаг сэргэж уг хиамны борлуулалт багассан тул “Hormel Foods” шуудангаар зар сурталчилгаа илгээж эхэлсэн бөгөөд үүнээс хойш Америкийн хэрэглэгчид олон нийтэд зориулсан сурталчилгааг spam mail гэж нэрлэх болсон байна. Улмаар 1970 онд Британийн “Monty Python” инээдмийн хамтлагийн телевизийн шоуны үеэр энэ үг олон нийтийн сурталчилгаа гэсэн утгатай болж тархсан байна. Тус шоунд "Өндөг ба spam", "өндөг, гахайн мах, spam" гэх мэт spam-аар дүүрэн цэсийг хараад бухимдаж буй нэгэн үйлчлүүлэгч, мөн викингүүдийн хувцас өмссөн өөр үйлчлүүлэгчид "Спам, спам, спам" хэмээн дуулж байгаа бичлэг олонд хүрчээ. Бичлэгийн төгсгөлд уран бүтээлчдийн овог, нэрийн хооронд мөн spam гэсэн үг орсон байв. Ингээд 20 дугаар зууны сүүл үеэс цахим шуудан (и-мэйл) тархсанаар spam нь зар сурталчилгааны нийтлэл, түүн дотроо "сурталчилгааны и-мэйл" гэсэн утгатай болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.