images

АНУ: Алдсан нохойгоо 3000 км-ийн холоос олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотын иргэн, эхнэр нөхөр Элизабет, Хоуман нар өнгөрсөн оны долоодугаар сард Мишка нэртэй нохойгоо алджээ. Тухайн үед Мишка Хоуманы ажилладаг авто засварын газарт тоглож байгаад гэнэт алга болсон байна. Тэд нохойг олохын тулд 1000 гаруй зарлал бичиж наах, ойр орчноор эрж хайх, телевизээр зарлуулах зэргээр байж болох бүх аргаар оролдоод олоогүй ажээ. Ингээд найдлага тасраад байтал өнгөрсөн сарын сүүлчээр хаа холын Мичиганы зүүн хэсэгт орших Детройт хотын амьтан хамгаалах нийгэмлэгээс утсаар ярьсан байна. Тус нийгэмлэгийнхэн Мишкагийн хүзүүвч дэх үнэмлэхний чипээр эзнийх нь мэдээллийг олсон ажээ. Харин Мишка Сан Диего хотоос 3200 км зайд орших Детройт руу хэрхэн очсон нь тодорхойгүй байна. Тус нийгэмлэгийн малын эмч Нэнси Пилзбэри Мишкаг гудамжинд тэнэж явахад нь олж авснаа хэлээд "Түүний яаж энд ирснийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй” хэмээн хошигножээ. Хоуманы гэрийнхэн найман сарын дараа нохойгоо олж авсандаа баярлаж байгаагаа хэлж "Үнэхээр гайхамшигтай явдал боллоо. Бид хэзээ нэгэн цагт Мишкагаа олно гэсэн итгэл найдвар тээсээр байсан” гэжээ. Амьтан хамгаалах нийгэмлэгийн албаны хүн энэ явдлыг "Холливүүдийн кино болохоор түүх” хэмээн нэрлэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.