images

Жүжигчин Дуэйн Жонсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   Холливүүдийн жүжигчин Дуэйн Жонсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр 2020 оны сонгуулиар Ж.Байденыг дэмжиж байсан ч энэ удаад улс орныхоо байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Д.Жонсонд сонгуульд нэрээ дэвшүүлэх санал хэдэнтээ ирж, улс төрийн намууд санал бодлыг нь асуусан гэнэ. Тэрбээр “Би улстөрч биш учраас одоогоор нэр дэвших бодолгүй байна” гэж хэлсэн ч яг бүрэн үгүйсгээгүй ажээ. Америкийн түүхэнд жүжигчид улс төрд амжилттай манлайлал үзүүлсэн тохиолдол нэлээд бий. Үүнд, ерөнхийлөгч агсан Рональд Рейган, Калифорниа мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер нарыг дурдаж болно. 2021 онд олон нийтийн санал асуулгад оролцогчдын 46 хувь нь Д.Жонсоныг нэр дэвшвэл дэмжихээ  илэрхийлж байжээ. Энэ дүнгийн талаар тэрбээр "Хэрэв ийм зүйл болвол үнэхээр нэр төрийн хэрэг. Би ард түмнийхээ төлөө зүтгэхэд хэзээд бэлэн” хэмээн хариулж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.