images

2023 он: Эрчим хүч, түүхий эдийн худалдааны орлого дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд эрчим хүч, түүхий эдийн худалдаанаас олсон орлого 104 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоосон тухай “McKinsey” зөвлөх компанийн тайланд дурдсан байна. “Financial Times” сонины мэдээлснээр, зах зээлийн тогтворгүй байдал, зарим томоохон компаниудын гүйцэтгэл буурсан хэдий ч өнгөрсөн онд түүхий эдийн арилжаа 2022 оныхтой харьцуулахад өссөн байна. 2021 онд түүхий эдийн худалдааны орлого 52 тэрбум доллар буюу өнгөрсөн оны үзүүлэлтийн дөнгөж тал хувьд хүрч байжээ. Өнгөрсөн жилийн гэнэтийн өсөлт нь түүхий эдийн арилжааны зах зээлд шинэ компаниуд, тухайлбал технологийн салбарт шинэ тоглогчид гарч ирж, эрсдэлээс хамгаалах сангууд бий болж, эрчим хүчний арилжааны ашиг нэмэгдсэнтэй холбоотой гэж “McKinsey”  компани тайлбарлажээ. Улмаар эрчим хүч, байгалийн хийн салбарын арилжааны ашиг өмнөх онтой харьцуулахад 47 хувиар өссөн нь энэ салбар ирээдүйд ямар чухал болохыг харуулж байгааг онцолсон байна. Тус тайланг гаргасан судлаач Роланд Рехтштайнер "Энэ бол бусад бүх салбарын эхлэл бөгөөд дэлхийн эрчим хүчний системийг нүүрстөрөгчгүй болгоход чухал ач холбогдолтой юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.