images

Венец хот нэг өдрийн жуулчдаас төлбөр авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Италийн аялал жуулчлалын төв Венец хот нэг өдрийн жуулчдаас төлбөр авах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тодруулбал, жуулчид тус хотод хоноглохгүйгээр зөвхөн өдөртөө ирээд буцах тохиолдолд өдрийн төлбөр авах бөгөөд төлбөрийн хэмжээ 5 евро байх ажээ. Төлбөрийг https://cda.ve.it албан ёсны вэбсайтаар төлж баримт авах ёстой аж. Энэ вэбсайт нь одоогоор итали, англи, испани, франц, герман хэлээр мэдээлэл хүргэж байгаа бөгөөд цаашид бусад хэл нэмэгдэнэ гэж AFP мэдээлэв. Харин Венецид төрсөн иргэд, бизнес аялал, сургуульд сурах болон эмчилгээний шалтгаанаар ирсэн хүмүүс, мөн 14-өөс доош насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлбөрөөс чөлөөлөгдөнө. Венец хот руу орох, гарах гол гарцуудад тасалбар шалгагч нарыг байрлуулахаар болсон байна. Хэрэв хураамж төлөөгүй нь илэрвэл 50-300 евро хүртэл торгууль ногдуулна. Сүүлийн үед тус хотыг зорьж ирэх жуулчдын тоо ихсэж замын түгжрэл нэмэгдэх болсон тул энэхүү түрэлтийг сааруулах зорилгоор уг бодлогыг хэрэгжүүлэх болсноо хотын захиргаа тайлбарласан байна. Венецид жил бүр 25-30 сая жуулчин ирдэг гэсэн тооцоо бий. Нөгөө талаар 50 мянга орчим хүн амтай тус хотын хүн ам аажмаар буурч байгаа аж. Британийн “The Telegraph” сонины мэдээлснээр жуулчид хэт олшрох, аялал жуулчлалын салбараас бусад салбарт ажлын байр хомс байгаагаас орон сууцны үнэ өсч оршин суугчид шилжин нүүх болсон байна. Хотын дарга Луижи Брунаро хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Энэ бол дэлхийн хотуудын дунд анх удаагаа хийж буй туршилт. Бидний зорилго бол Венецийг илүү амьд байлгах явдал юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Тэнэнгүүд

    Хогийн италичууд тэнэг шийдвэр гаргаж.

    2024-04-06

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.