images

Хүмүүнлэгийн үйлстэн, нэр хүндтэй тогооч Израилийн бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   “World Central Kitchen” (WCK) тусламжийн байгууллагын долоон ажилтан Палестины Газын зурваст ажиллаж байхдаа Израилийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан байна. Тэдний дунд Вашингтоны нэр хүндтэй тогооч Хосэ Андрес байсан ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлж, мөн Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, дахин ийм явдал гарахаас сэргийлнэ гэдгээ амласан байна. Ж.Байден Х.Андресийг “найз” хэмээн дууддаг, онцгой дотно харилцаатай байжээ. "Х.Андресийг ярих үед Вашингтон анхааран сонсдог байсан" хэмээн “Politico” сонин бичжээ. Энэ явдал гарсан даруйд Цагаан ордон мэдэгдэл хийж "Тусламжийн ажилтнуудыг хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй" хэмээн Израилийг шүүмжилжээ. Испани гаралтай Х.Андрес нь Нью-Йорк, Лас Вегаст 20 орчим ресторан эзэмшдэг, ажлын хажуугаар сайн дурын ажил эрхэлж явсаар 2010 оны газар хөдлөлтөд сүйрсэн Гаитид сайн дурын ажил хийснийхээ дараа WCK байгууллагыг үүсгэн байгуулсан ажээ. Мөн хар салхинд ихээхэн хохирол амссан Пуэрто Рико болон цүнамийн гамшигт өртсөн Индонезийн иргэдийг хоол хүнсээр хангаж байсан байна. Хоёр жилийн өмнө Украинд дайн эхлэхэд тэнд өдөрт 180 мянган хоол хүргүүлж байжээ. АНУ-ын Сенатын дарга асан Нэнси Пелоси Х.Андресийг 2019 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр санал болгож, Барак Обама түүнийг Хүмүүнлэгийн одонгоор шагнаж байв. Ж.Байден ажлаа авсныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Спорт, фитнесс, хоол тэжээлийн зөвлөх хорооны даргаар томилсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.