58 настай эмэгтэй plank position дасгалын дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2024-04-05
Канадын иргэн, 58 настай Донна Жан Уайлд хэмээх бүсгүй plank position буюу хэвтээ чигт тохойн дээр тулах байрлалыг 4 цаг 30 минут 11 секундын турш барьж эмэгтэйчүүдийн дээд амжилтыг эвджээ. Энэ нь 2019 онд Канадын тамирчин Дана Гловакагийн тогтоосон дээд амжилтаас 10 минутаар урт хугацаа ажээ. Энэ байрлал зөвхөн гарын тохой болон хөлийн хуруугаараа шалан дээр тулж, биеийг мөрнөөс хөлийн шагай хүртэл тэгш өргөж барьдаг дасгал юм. Д.Уайлд энэхүү амжилтаа Гиннесийн албаны мэргэжилтний хяналтын дор үзүүлж баталгаажуулсан байна. Тэрбээр 12 жилийн өмнө гарын бугуйгаа гэмтээснээс хүнд зүйл өргөж чадахгүй болж, тэр цагаас эхлэн уг дасгалыг хийж эхэлжээ. Энэ дасгалыг хийж байхдаа ном уншиж, кино үзэж чаддаг тухайгаа ярьсан байна. Гиннесийн дээд амжилт тогтоосныхоо дараа тэрбээр “Надад эхний хоёр цаг хурдан өнгөрсөн ч сүүлийн хоёр цагийг дуусгах амаргүй байлаа” гэсэн байна. Улмаар энэ байрлалд удаан тэсэж чадахын тулд анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж, амьсгалаа зөв хуваарилж тайван байх ёстойг зөвлөжээ. Дашрамд дурдахад, энэ төрлийн эрэгтэйчүүдийн дээд амжилтыг Чех улсын иргэн 50 настай Йозеф Шалек эзэмшдэг ажээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард 9 цаг, 38 минут, 47 секундын амжилт үзүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.