Финланд улс Украинтай улс урт хугацааны аюулгүй байдлын гэрээ байгуулав
Анд нөхдийн мэдээ
2024-04-04
Финландын ерөнхийлөгч Александр Стубб Украины нийслэл Киев хотноо Владимир Зеленскийтэй уулзаж, урт хугацааны аюулгүй байдлын гэрээ байгуулан цэргийн нэмэлт дэмжлэг олгохоор болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг 188 сая еврогийн тусламж багтсан байна. Үүнийг оролцуулбал тус улсаас Украинд үзүүлсэн тусламжийн нийт дүн 2 тэрбум евро болж байна. А.Стубб хэлэхдээ "Бид Украинд өөрийгөө хамгаалах цэргийн дэмжлэг үзүүлж буй хэрэг биш энэ дайнд ялах ёстой гэж дэмжлэг үзүүлж байна" хэмээн онцолсон байна. ОХУ-тай 1340 км урт хилтэй Финланд улс нэг жилийн өмнө НАТО-д элссэн юм. НАТО-гийн гишүүн орнуудаас одоогийн байдлаар Финланд зэрэг найман орон Украинд аюулгүй байдлын урт хугацааны хамтын ажиллагаа, цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Энэ жил Их Британи, Герман, Франц, Итали, Канад, Нидерланд зэрэг улсууд Украинтай аюулгүй байдлын гэрээ байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.