images

Америк-Японы дээд хэмжээний уулзалтаас ямар шийдвэр гарах вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-04


   Ирэх долоо хоногт Вашингтонд болох Америк-Японы дээд хэмжээний уулзалтаар хоёр орны цэрэг, батлан ​​хамгаалахын техник хэрэгслийг хамтран боловсруулж, үйлдвэрлэх талаар тодорхой шийдвэр гаргана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл мэдэгдэв. Тэрбээр “Бид ойрын түнш Япон улстай мэдээлэл, технологи солилцох чин хүсэлтэй байна. Хоёр улс анх удаа цэргийн болон батлан ​​хамгаалахын зайлшгүй шаардлагатай техник хэрэгслийг хамтран хөгжүүлж, үйлдвэрлэх болно" гэжээ. Одоогоор Украинд их хэмжээгээр ашиглаж байгаа их бууны эд ангиудыг хоёр улс хамтран үйлдвэрлэх талаар хэлэлцэж байгаа тухай өмнө нь Японы “Yomiuri Shimbun” сонин мэдээлсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Япон улс зэвсгийн экспортыг хязгаарласан "Батлан ​​хамгаалах хэрэгсэл шилжүүлэх гурван зарчим"-ын үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн боловсруулж, хамгаалах зэвсэг болох Патриот (PAC) пуужинг экспортлохоо мөн мэдэгдсэн юм. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх долоо хоногт АНУ-д хийх төрийн айлчлалын талаар К.Кэмпбэлл "АНУ-Японы нэн чухал түншлэлийг шинэчлэхийг зорьж буй энэ удаагийн айлчлал бол маш чухал түүхэн айлчлал байх болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.