images

Тэйлор Свифт тэрбумтан болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Америкийн поп дуучин Тэйлор Свифт эдийн засаг, бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын эгнээнд орж "New Billionaires 2024" жагсаалтад багтлаа. Улмаар тус сэтгүүл энэ оны шинэ тэрбумтнуудын дунд хамгийн алдартай хүнээр түүнийг нэрлэсэн байна. Түүнийг тоглолтын ашиг орлого, цомог, хөгжмийн борлуулалтаас олсон орлогоороо нийт 1.1 тэрбум долларын хөрөнгөтэй болсон хэмээн мэдээлжээ. Нөгөө талаар дуучин бүсгүйг зөвхөн дуу хөгжим, тоглолтоороо тэрбум долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болохыг онцлов. Тодруулбал, Т.Свифт өнгөрсөн жил дэлхийн таван тивээр аялан тоглосон "Eras Tour" тоглолтоороо нэг тэрбум гаруй долларын орлого олж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон байна. Мөн хоёрдугаар сард болсон Грэммийн шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг цомог"-ийг дөрөв дэх удаагаа хүртэж, энэ төрөлд хамгийн олон шагнал хүртсэн дуучин болжээ. AFP агентлагийн мэдээлснээр тэрбээр Нью-Йорк, Лос-Анжелес дахь харш, Род Айланд дахь далайн эргийн харш зэрэг олон тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.