images

Борис Жонсон Оксфордын их сургуулийн ректорын сонгуульд өрсөлдөнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Их Британийн Оксфордын их сургуулийн ректорын сонгууль ирэх зургаадугаар сард болно. Уг сонгууль 2003 оноос хойш буюу 21 жилийн дараа болох гэж байгаа бөгөөд энэхүү нэр хүндтэй албан тушаалд тус улсын ерөнхий сайдын алба хашиж байсан хүмүүсээс эхлээд олон алдартай хүмүүс нэр дэвшихээр яригдаж байна. Энэ удаагийн сонгуулийг анх удаа интернэтээр санал хурааж явуулахаар болжээ. Одоогийн ректор Крис Паттен ирэх тавдугаар сард 80 насныхаа ойг тэмдэглэхийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард сургуулийн дэд захирал Ирен Трэйсид илгээсэн захидалдаа “Ромын папууд хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг” хэмээгээд албанаас чөлөө хүсэж байгаагаа уламжилсан байна. Оксфордын их сургуулийн журмын дагуу тус сургуулийн ректор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, эсвэл нас барах хүртлээ ажилладаг. К.Паттен 2003 оны гуравдугаар сард сонгогдоод 21 жил ажилласан байна. Английн хэвлэлүүдэд бичиж байгаагаар ректорын сонгуульд тус сургуулийг төгссөн нэр хүндтэй хүмүүс, тухайлбал Олон улсын хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга асан Рори Стюарт, ерөнхий сайд асан Тони Блэйр, Борис Жонсон нар нэр дэвшинэ гэнэ. Тэд бүгд Оксфордын төгсөгчид, улс төрийн алдартай зүтгэлтнүүд юм. Өмнө нь уг албыг 17 дугаар зууны Английн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг Оливер Кромвелл, мөн ерөнхий сайд асан Артур Үэллесли, Уинстон Черчилль нар хашиж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.