images

Ардчилсан Конго улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Бүгд найрамдах ардчилсан Конго улсын ерөнхийлөгч Феликс Цисекеди Төлөвлөлтийн сайд Жудит Тулука Суминва хэмээх улс төрч эмэгтэйг ерөнхий сайдаар томилсон тухай “Аль Жазира” телевиз мэдээлэв. Ингэснээр тус улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо.Шинэ ерөнхий сайд үндэсний телевизээр хэлсэн үгэндээ “Надад том үүрэг хариуцлага хүлээлгэж байгааг би сайн ойлгож байна. Би энх тайван, ардчилсан үйлсийн төлөө хичээн ажиллах болно” гэжээ. Тэрбээр Брюсселийн их сургуулийг дүүргэсэн, эдийн засагч мэргэжилтэй, НҮБ болон Ардчилсан Конго улсын Засгийн газарт хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард Төлөвлөлтийн сайдаар томилогдсон юм. “Өнгөрсөн оны сүүлчээр болсон сонгуулиар дахин сонгогдож, нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Ф.Цесекеди ерөнхий сайдаа томилсноор шинэ Засгийн газар байгуулах чухал алхам хийлээ” гэж “Associated Press” агентлаг онцлов. Ашигт малтмалаар баялаг тус улсад тутси омгийн босогчид, Ардчилсан хүчний холбоо (ADF) зэрэг 120 орчим зэвсэгт бүлэглэлийн сөргөлдөөний улмаас тогтворгүй байдал үргэлжилсээр байна. НҮБ-ын мэдээлснээр тус улсад 20 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 7 сая орчим хүн эх орноосоо дүрвэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.