images

Герман улсад каннабисыг хуулиар зөвшөөрөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Герман улсад энэ сарын эхний өдрөөс эхлэн мансууруулах бодисын нэг төрөл болох каннабисын хэрэглээг зөвшөөрөх заалтыг хуулинд оруулснаар Берлиний Бранденбургийн талбайд 1500 орчим хүн цугларч, каннабис шатаах зэргээр баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Хар тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр амралт зугаалгын үеэр каннабисыг хэрэглэх боломжтой болж байна. Мөн 18-аас дээш насны хүмүүс 25 грамм каннабисыг хувийн хэрэгцээнд ашиглах, гэртээ гурван ширхэг хүртэл тарьж ургуулж болох, мөн Каннабисын клубт нэгдсэн бол сард 50 грамм каннабис авах боломжтой болжээ. Харин каннабисыг худалдах нь хууль бус хэвээр байна. Иргэд зөвхөн өөрөө ургуулах эсвэл ашгийн бус каннабисын клубээр дамжуулан авах боломжтой ажээ. Каннабисын клуб долоодугаар сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Түүнээс гадна сургуулийн барилга, спортын байгууламжаас 100 метрийн радиуст хэрэглэхийг хориглоно. Явган зорчигчдод зориулсан гудамжинд өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл татахыг мөн хориглоно. Тодорхой хугацааны дараа Засгийн газар өсвөр насныханд үзүүлэх нөлөөллийг үнэлж, шаардлагатай бол хуулин дахин өөрчлөлт оруулна гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.