Зуу гаруй нохой нэгэн зэрэг дэлгүүр хэсэв
Анд нөхдийн мэдээ
2024-04-03
Хятадын нэгэн худалдааны төвд 100 гаруй хаски нохой орж ирж үймээн дэгдээсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Болсон явдлын талаар тодруулбал, ноход тус худалдааны төв дотор байрладаг амьтны дэлгүүрээс алдагдсан бөгөөд гарсан даруйдаа дэлгүүр дотуур эрх дураараа хэсүүчилжээ. Хүмүүс тэднийг сонирхон өхөөрдөж, идэх юм өгөх, зураг авч бичлэг хийх зэргээр зугаацсан байна. Амьтны дэлгүүрийн ажилчид даруй тэднийг барихаар гарсан бөгөөд зарим нь баригдахгүй зугтсан боловч урхи тор хэрэглэн байж бүгдийг барьсан ажээ. Энэ тухай бичлэг үзсэн цахим хэрэглэгчид "Сурагчид сургуулиасаа зугтаж байгаа юм шиг хөгжилтэй харагдаж байна", "Хаски нохойнуудад зориулсан сайхан наадам болжээ" гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.